Орон нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, иргэдийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлсэн “ХОТЫН БАЯЛАГ” үзэсгэлэн худалдааг Даланзадгад сумын ЗДТГ-аас зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2025 оны 02-р сарын 17-27 өдрүүдэд аймгийн ХЖТ-ын гадаа талбайд үргэлжилнэ. Үндэсний уламжлалт сар шинийн баяраар нутгийн сүү, цагаан идээ, гар урлал бусад төрлийн бүтээгдэхүүнээ худалдан авч аймгийнхаа үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийг дэмжин өргөнөөр оролцохыг урьж байна. Зохион байгуулалтын хүрээнд авто машины төвлөрсөн зогсоолтой цэгт, бүтээгдэхүүнүүдийг нэр төрлийн дагуу ангилалтайгаар худалдан авагчдад тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.





-33° C
3564.01
0 cэтгэгдэлтэй