Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит бус арванхоёрдугаар хуралдааныг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт Даланзадгад хот, аймгийн Нутгийн Удирдлагын ордны “Сүлд” танхимд хуралдуулахаар тов тогтоож хэлэлцэх асуудлыг баталлаа. Үүнд:
1.Алгуй улаан цав түүний орчны аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө батлах тухай
2.Хонгорын гол түүний орчны аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө батлах тухай
3.Дэмчогийн хийд түүний орчны аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө батлах тухай
4.Баянзаг түүний орчны аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө батлах тухай
5.Өмнөговь аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө батлах тухай
6.Аймгийн 2026 оны төсвийн тодотгол батлах тухай
7.“Өмнөговь корпораци” ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай


-18° C
3607.57
0 cэтгэгдэлтэй