САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД МУ-ЫН НАЧИН Ш.ДАРХАНБАТ ТҮРҮҮЛЛЭЭ

XVII жарны “Хөхөгчин” хэмээх Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан “Үндэсний бөхийн барилдаан”-нд хүчит 64 бөх зодоглолоо.
Бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат МУ-ын начин Ш.Дарханбат түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат МУ-ын начин Д.Амарсайхан үзүүрлэн, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат МУ-ын Начин Б.Түвшинтөгс, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн заан Ц.Анхбаяр нар үзүүрлэн үзэгч олныг цэнгүүллээ.
“Аймгийн аварга малчин өрх”, “Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарсан эрхмүүд хүндэтгэлийн суудлаас сар шинийн баярын бөхийн барилдааныг үзэж сонирхлоо.