БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО.

Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт бодлого төлөвлөгөөний үр дүн цаашлаад ёс зүй, сахилга хариуцлагыг чанаржуулах зорилтын хүрээнд Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс “Бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал” зөвлөгөөнийг Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.
Говийн бүсийн Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн 500 гаруй албан хаагчид 2025 оны 04-р сарын 21, 22-ны өдрүүдэд болох зөвлөгөөнд ирж оролцоно.