Өсөлттэй Өмнөговь, Өсөлттэй Даланзадгад хот хөтөлбөрт тусгасан чухал ажлуудын нэг бол аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар үндэсний брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах юм.
Өнөөдөр Солонгосын Бусан хотноо болж буй Дэлхийн хотуудын дээд хэмжээний анхдугаар уулзалтад 21 улс оролцож байна. Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөлөл энэхүү уулзалтад “Орон нутгийн соёл, аялал жуулчлалаар дамжуулан хотын хөгжлийг дэмжих нь” сэдвээр оролцож байгаа юм.
Даланзадгад хотын хувьд Хоттой танилцах аялал, орон нутгийн соёлыг аялал жуулчлалаар дамжуулан хөгжүүлэх, Хотын өдөр, Хотын эвентийг бий болгох, хөгжүүлэх туршлагыг судалж байна.



-32° C
3564.01
0 cэтгэгдэлтэй