БНСУ-ын Кёнги мужийн Ыжонбү хоттой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус хотын нийгмийн байгууллагуудын төлөөлөл манай аймагт хүрэлцэн ирж дараах арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

БНСУ-ын Кёнги мужийн Ыжонбү хоттой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус хотын нийгмийн байгууллагуудын төлөөлөл манай аймагт хүрэлцэн ирж дараах арга хэмжээг хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээгээр:
– Хоёр талын нийгмийн хамгааллын болон ахмадын байгууллага харилцан соёл, уламжлалаа сурталчилсан хамтарсан уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээний эм бэлдмэл, хэрэгсэл хандивлан, цаашид нийгмийн зорилтот бүлэг болон ахмадын байгууллагуудыг хамтран ажиллах боломж бүрдлээ.
– Мөн хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцож, ойн ангийн ажилчидтай хамтран тус байгууллагын нэрэмжит төгөлийг бий болголоо.
– Мөн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эхлүүлж, говийн үзэсгэлэнт газруудад тус хотын иргэд жуулчдыг ирүүлэх, сурталчилгаа, мэдээллийг түгээх аялал зохион байгууллаа.
– Кёнги мужийн Шинхан их сургуульд манай аймгаас нийгмийн хамгааллын чиглэлээр 10-20 оюутныг 50 хувийн тэтгэлгээр суралцуулахаар болсон бөгөөд сургалтын тэтгэлийг тусгай сонгон шалгаруулалт зарлаж орон нутгийн оюутан суралцагчдыг хамруулж ажиллана.
Цаашид эрүүл мэнд, нийгмийн салбарт хамтарсан ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулна.