Тус муж нь БНСУ-ын 6 том мужийн нэг бөгөөд урлаг соёл, уламжлалт ёс заншил, Ханз бичиг, модон урлал, хөдөө аж ахуй, биотехнологи инновацийн чиглэлээр түлхүү хөгжиж байгаа муж юм.
-Жонбук мужийн удирдлагуудтай эрүүл мэндийн оношлогооны төв, эмнэлэг, аялал жуулчлалын төв, усан парк, орон сууцны барилга зэрэг төслүүдийг Даланзадгад хотод хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан судалгаа хийж ажиллахаар боллоо.
– Орон нутагт хэрэгжих зам тээвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус мужийн Чонжу хотын олон улсын нисэх онгоцны “Aero K Airlines”, “Tway airlines” нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзалт хийж, тус хотоос Даланзадгад руу шууд нислэг хийх саналыг хүлээн авч нислэг хийх талаар цаашид хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ хүрээнд ойрын хугацаанд “Говь гурван сайхан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцаж, инженер техникийн ажилтнуудтай харилцан туршлага солилцож ажиллахаар болсон байна.

-31° C
3564.01
0 cэтгэгдэлтэй