Төсвийн тодотгол: Иргэдэд юу өгөх вэ?

💰 **Ахмадуудад** – 11 дүгээр сараас сард 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр. Хуульд 2027 онд олгохоор байсныг эрт эхлүүлж байна.
👩‍🏫 **Багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтнуудад** – 11 дүгээр сараас цалин нь 2025 оныхоос 50%-иар өсөхөөр жигдэрнэ.
🏫 **Хүүхдүүдэд** – “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг.
🥩 **Хүнс, үнэд** – Мах, гурил, хүнсний ногооны нөөцөд 150 тэрбум төгрөг. Үнийн огцом өсөлтөөс сэргийлнэ.
⚡ **Цахилгаанд** – Тариф нэмэгдэхгүй. Өвлийн ачаалалд бэлдэж засвар, шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг.
⛽ **Шатахууны** импортын татварыг 0 болгож, үнийн өсөлтийг хязгаарлана.
✂️ Мөнгийг хаанаас гаргах вэ? Төрийн тээвэр, томилолт, хурал, баяр ёслол, сурталчилгаа зэрэг тэвчиж болох зардлыг танаж, нийт 1.4 их наяд төгрөгийг иргэдэд хэрэгтэй зүйлд чиглүүлнэ.