Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр болон Ногоон бүсэд өнөөдөр /2026.08.27/ “Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлэг гарлаа.
Тус бүтээлийг “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ санаачлан НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газартай хамтран бүтээжээ.
Нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал М.Бадамлянхуа, “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, продюсер Д.Даваадулам, Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх болон бусад зочид төлөөлөгчид, уран бүтээлчдийн баг оролцлоо.
“Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлэг Өмнөговь аймагт зэрлэг амьтдыг усаар хангах зорилгоор уст цэг, худаг санаачлан байгуулж, тэдгээрийг арчлан хамгаалж ирсэн иргэн Т.Батсүхийн түүхээр дамжуулан говийн эмзэг экосистемийн онцлог, унаган төрх, мөн байгаль хамгаалалд хүний бодит тууштай үйлдэл, оролцоо ямар их нөлөө үзүүлж болохыг харуулсан юм.
Түүний санаачилгыг Байгаль орчны газар дэмжиж зэрлэг амьтдын нийт 20 худаг хамтран байгуулсан нь өнөөдөр говийн зэрлэг амьтдын усны чухал эх үүсвэр болж сард дунджаар хар сүүлт, цагаан зээр, хулан, үнэг, чоно, шилүүс зэрэг 2000–3000 зэрлэг амьтан тогтмол ундаалдаг болсон байна.

-18° C
3607.57
0 cэтгэгдэлтэй