ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2025”-ЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
“ШИЛМЭЛ БУУР” төрөлд: Тэргүүн байранд Ханбогд сумын Б.Батхишигийн Улаан буур, дэд байранд Мандал-Овоо сумын Э.Баясгалангийн Улаан буур, гутгаар байранд Номгон сум Ч.Амарбаясгалангийн Улаан буур, 4-р байранд Цогт-Овоо сумын Б.Бат-Очирын Улаан буур, 5-р байранд Цогт-Овоо сумын Х.Батхүүгийн Хар хүрэн буур шалгарлаа.
“ШИЛМЭЛ ИНГЭ” төрөлд: Тэргүүн байранд Ханхонгор сумын Э.Өлзий-Оршихын Улаан, Дэд байранд Мандал-Овоо сумын П.Батбаярын Хүрэн, Гутгаар байранд Ханбогдын Ө.Галсандоржийн Улаан, 4-р байранд Ханхонгор сумын Б.Баярхүүгийн Хар хүрэн, 5-р байранд Мандал-Овоо сумын Ж.Түвшинбаярын Хүрэн ингэ шалгарлаа.
Тэмээтэй буухиа уралдаанд: Тэргүүн байранд Х.Жавхлантөгс ахлагчтай Баяндалай сумын Наран-2 баг, Дэд байранд С.Мягмар ахлагчтай Ханхонгор сумын Өгөөмөр баг, Гутгаар байранд Б.Занданшатар ахлагчтай Гурвантэс сумын Гурвантэгш баг, тусгай байранд Б.Баянмөнх ахлагчтай Дорноговь аймгийн Дорноговь баг тус тус шалгарлаа.
Тэмээтэй буухиа тэмцээнд: Тэргүүн байранд Ханхонгор сумын Ж.Шинэбат ахлагчтай Идэржинчид баг, дэд байр Ж.Ганхүү ахлагчтай Булган сумын Дал баг, гутгаар байранд Б.Отгонбилэг ахлагчтай Номгон сумын Номгон1 баг, тусгай байранд Ханхонгор сумын Б.Болорбат ахлагчтай Өгөөмөр баг тус тус шалгарлаа.
Поло тэмцээнд 12 багийн 60 тамирчин өрсөлдөж: Тэргүүн байранд Дорноговь аймгийн Ц.Баярхүү ахлагчтай баг, Дэд байранд Ханхонгор сумын М.Нэргүй ахлагчтай баг, Гутгаар байранд Манлай сумын Н.Доржчулуун ахлагчтай Өгөөмөр1 багийн тамирчид тэргүүллээ.
Тэмээтэй сайхан хос тэмцээнд:
Тэргүүн байр: Ханхонгор сумын Өгөөмөр багийн Б.Болорбат Д.Ренцэнханд Дэд байр: Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Х.Отгонсүрэн Б.Эрдэнэтуяа Гутгаар байр: Хүрмэн сумын Жанжин багийн Б.Хадбаатар Б.Батцэцэг Дөрөвдүгээр байр: Ханхонгор сумын Өгөөмөр багийн Ө.Батзаяа Г.Нэргүй Тавдугаар байр: Баяндалай сумын Наран багийн Ц.Борхүү Б.Мөнхцэцэг нар шалгарсан байна.


-32° C
3564.01
0 cэтгэгдэлтэй