ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2024 ОНЫ “ОНЫ АЛДАРТАН” ТОДОРЛОО.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар Өмнөговь аймгийн 2024 оны “Оны алдартан”-уудыг шалгарууллаа. Үүнд:
“Оны шилдэг Төрийн албан хаагч”-аар
Шархүүгийн Мөнхчулуун – Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын тэжээл, бэлчээр, усан хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн
“Оны шилдэг ажилтан”-аар
Дагайгын Мөнхсайхан – Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын автомашины жолооч
“Оны шилдэг бизнесмен”-ээр
Энхтуяагийн Мөнгөншагай – “Сүүн дэгжих” ХХК-ийн гүйцэтгэх захирал
“Оны шилдэг малчин”-аар
Адъяагийн Шинэ-Оргил – Гурвантэс сумын Баясах багийн малчин
“Оны шилдэг Эрүүл мэндийн ажилтан”-аар
Танягийн Оюундүү – Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн зөвлөх эмч
“Оны шилдэг боловсролын ажилтан”-аар
Адъяасүхийн Тунгалагтамир – Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш
“Оны шилдэг /урлаг, спортын/ авьяастан”-аар
Сугирын Доржпалам /Манлай сумын харъяат Аймгийн заан/
“Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар
Шинэ Ханбогд хотхон – Уужим-Од ХХК
“Оны шилдэг хөрөнгө оруулагч”-аар
Эрдэнэс Тавантолгой ХК нар шалгарлаа.
Мөн Өмнөговь аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
Сагсан бөмбөгийн спортын мастер Доржийн Цэндсүрэнг шагналаа.

-32° C
3564.01
0 cэтгэгдэлтэй