Өмнөговь аймгийн Засаг дарга Н. Энхбат болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, доктор Жастин Александр нар 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Даланзадгад хотноо Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах түншлэлийг байгуулж, “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Монгол орны байгаль, зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг судлах, хамгаалах чиглэлээр 20 гаруй жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Байгаль орчны газартай хамтарч ажиллана.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй байгаль хамгаалах үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны хууль бус үйл ажиллагаанд хяналт хийхэд дэмжлэг үзүүлэх, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх, нутгийн иргэд болон зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зэрэгцэн амьдрах нөхцөл бүрдүүлэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой.



-32° C
3564.01
0 cэтгэгдэлтэй