ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.БАЙГАЛЖАВЫН ХҮНДЭТГЭЛИЙН МЯЛААЛГА НААДАМ Хөгжмийн зэмсэг урлаач, МУСГЗ, Хөдөлмөрийн баатар П.Байгалжавын “Хөдөлмөрийн баатар”цолны мялаалга наадмыг 9 сарын 13,14-нд Цогт-Овоо суманд зохион байгуулна.

Наадмын үеэр:
✅ Морин хуур урлаачдын уралдаан
✅ П.Байгалжавын бүтээсэн хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн
✅ Морин хуурын чуулгын болон Өмнөговь аймгаас төрөн гарсан зарим дуучид, ХЖТ-ын уран бүтээлчдийн хамтарсан Хүндэтгэлийн тоглолт
✅ Их нас, хязаалан, даага насны морьдын уралдаан
✅ Үндэсний бөхийн барилдаан
✅ Үндэсний шагайн харваа тус тус зохион байгуулагдана.