Өнгөрсөн 5 дугаар сард БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань манай аймагт айлчилсан бөгөөд уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Энхбат Цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, салбарын мэргэжилтэн, ажилтнуудыг сургалт, солилцооны хөтөлбөрт хамруулах санал тавьсны дагуу 2025 оны 08 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Гансу мужийн “Цөлжилттэй тэмцэх судалгааны хүрээлэн”-д Сум дундын ойн ангийн 4 албан хаагч богино хугацааны сургалтад хамрагдаж байна.
Сургалт, дадлагын үр дүнд ногоон байгууламж, цөлжилтийг бууруулах орчин үеийн техник технологитой танилцаж, орон нутгийн мэргэжилтэн, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

-32° C
3564.01
0 cэтгэгдэлтэй