2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙГ ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ТӨЛӨВЛӨНӨ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026 оны улсын төсвийн төслийг иргэд, аж ахуйн нэгжийн саналд үндэслэн боловсруулах чиглэлийг сайд нар болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт өглөө. Үүний хүрээнд 2025 оны 8 дугаар сарын турш иргэд, татвар төлөгчдөөс дараах сувгуудаар санал авах ажлыг зохион байгуулна. Үүнд:
• 1111 төвийн утас
• “E-Mongolia” аппликейшн
• Тусгай дугаар бүхий утас
• Танхимын хэлэлцүүлэг
Иргэдийн санал, хэрэгцээ, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурлан 2026 оны төсвийг илүү оновчтой, бодитой төлөвлөх боломж бүрдэнэ.