Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг зарлаж байна. Төслийг 2025 оны 07-р сарын 07-25ны өдрүүдэд хүлээн авна. Шалгуур үзүүлэлт:
1. Өмнөговь аймгийн үндсэн харьяатай иргэн байх
2. Сүүлийн 3 жилд орон нутгийн төсөл хөтөлбөрт /буцалтгүй/ хамрагдаж байгаагүй байх
3. 40-өөс дээш насны, тэтгэвэрт гараагүй байх
4. Өрхийн үйлдвэрлэлээс гадна давхар ажил хөдөлмөр эрхэлдэггүй байх.
Доорх линкээр орж загварын дагуу бизнесийн төслөө бичиж болно.

-32° C
3564.01
0 cэтгэгдэлтэй