БАТМӨНХ ДАЯН СЭЦЭН ХААНЫ ТҮҮХ, ҮЙЛ ХЭРГИЙГ ЕБС-ИЙН СУРАГЧДАД ТАНИУЛЛАА
Лекцийг аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Чингис хаан дэлхийн академийн жинхэнэ гишүүн академич, “Батмөнх Даян хааныг алдаршуулах нийгэмлэг”-ийн гишүүн Б.Зандраа, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх, “Батмөнх Даян хааныг алдаршуулах нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал, Боловсролын их сургуулийн хүндэт доктор Л.Батчулуун нар уншлаа.
Тус үйл ажиллагаанд ерөнхий боловсролын 2, 3, 4 дүгээр сургуулийн ахлах, дунд ангийн 270 орчим сурагчид оролцож Их хааны түүх, үйл хэрэг болон түүний нэр хүндийг алдаршуулан сурталчлах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг сонслоо.
Лекцийн төгсгөлд Батмөнх Даян сэцэн хааны түүх, үйл хэргийг сайн мэддэг, идэвх санаачилгатай оролцсон сурагчдад бяцхан гарын бэлэг гардуулан урамшууллаа.


-18° C
3607.57
0 cэтгэгдэлтэй