ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛ ЗӨВЛӨГӨӨН
Аймгийн ИТХ-ын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны Төлөөлөгчид тогтвортой аялал жуулчлалын хөгжил олон улсын II дугаар семинарт оролцож байна. 2026 оны 6 дугаар сард НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын “Best Tourism Villages” гэрчилгээжүүлэлтэд Өмнөговь аймгийн Булган сум, мөн Green Destinations байгууллагын “Top 100 Stories”-т Баянзаг албан ёсоор амжилттай нэр дэвшүүлэн материалаа хүргүүлсэнтэй холбогдуулан энэхүү семинарыг зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд саяхан хэрэгжүүлж дууссан аялал жуулчлалын брэндинг болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хэрэгцээний судалгааны үр дүнг танилцуулж, 2026 оны 10 дугаар сараас эхлэн орон нутагт хэрэгжүүлэх тодорхой сайжруулалтын арга хэмжээнүүдийг хэлэлцэн батлах юм. Үүнээс гадна Япон Улсаас хүрэлцэн ирэх мэргэжилтнүүд тухайн арга хэмжээ бүртэй холбоотой Япон улсын туршлага, хэрэгжүүлсэн арга барилыг танилцуулж, Баянзагт газар дээрх бодит нөхцөлтэй танилцах, хамтарсан үнэлгээ хийхээр төлөвлөж байна.
Тус хөтөлбөр, олон улсын семинар нь нийт 4 удаагийн цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдана.


-20° C
3607.57
0 cэтгэгдэлтэй